|
 |
|
СМОХ-ны 2005-2006 ерөнхийлөгчийн сонгууль |
|
|
2005/ 12/ 18 |
|
|
Хуралд оролцогчид:
1. Хяналтын зөвлөлөөс: Н.Оюун-Эрдэнэ, С.Бямбасүрэн, А.Одгэрэл
2. Удирдах зөвлөлөөс: гишүүн Бат-Эрдэнэ, Ганотгон нараас бусад бүх гишүүд
3. Хуучин удирдах зөвлөл: Халиунаа, Есөн-Эрдэнэ
Удирдах зөвлөлийн гишүүд ярилцан сонгуулиа дараах зарчмаар явуулахаар тогтов.
1.Сонгуулийн үйл ажиллагааг хяналтын зөвлөлөөс удирдан явуулах
2. Сонгуульд нэрээ дэвшүүлэх
3. Нууцаар санал хураах
4. Ирж амжаагүй 2 гишүүдийн саналыг Хяналтын зөвлөлийн зүгээс утсаар авах
Сонгуульд нэр дэвшигчид:
1.Базаррагчаа өөрийн мөрийн хөтөлбөрийг танилцуулан, өөрийгөө ерөнхийлөгчид нэр дэвшүүлэв.
2.Г.Төрмөнх гишүүнийг гишүүн Отгонбаяр нэр дэвшүүлэн, дэвшүүлж буй шалтгаанаа тайлбарлав.
3.Бат-Эрдэнэ гишүүнийг гишүүн Базаррагчаа нэр дэвшүүлэн, дэвшүүлж буй шалтгаанаа тайлбарлав.
4.Отгонбаяр гишүүнийг гишүүн Г.Төрмөнх нэр дэвшүүлэн, дэвшүүлж буй шалтгаанаа тайлбарлав.
Гишүүн Төрмөнх өөрийн нэрийг татан, татах болсон шалтгаанаа тайлбарлав.
Ингээд Сонгуульд дараах гишүүд өрсөлдөхөөр болсон.
Үүнд:
1.Базаррагчаа
2.Отгонбаяр
3.Бат-Эрдэнэ
Сонгуулийн санал хураалтыг Хяналтын зөвлөлийнхний хяналтын дор нууцаар санал хураан, сонгуульд биеэр ирж амжаагүй гишүүдээс утсаар санал авав.
Сонгуулийн дүн:
1.Базаррагчаа - 3
2.Отгонбаяр - 5
3.Бат-Эрдэнэ - 1
СМОХ-ны ерөнхийлөгчөөр Отгонбаяр сонгогдов.
Протоколыг хөтөлсөн:
Хяналтын Зөвлөлийн дарга Н.Оюун-Эрдэнэ |
|
|
 |
|

|