|
 |
|
СМОХ-ны 2007-2008 удирдах зөвлөлийн сонгууль |
|
|
|
|
|
Солонгост суралцагч Монгол Оюутны Холбооны эрх барих дээд байгууллага, ээлжит 5-р чуулган өнгөрөгч 2007 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Олон Улсын Боловсрол Хөгжлийн Төвийн хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө.
СМОХ-ын ээлжит 5-р чуулганд нийт 67 оюутан бүртгүүлж МАНДАТ аван оролцсон нь 1200 гаруй оюутныг төлөөлдөг байгууллагын хувьд дэндүү чамлалттай тоо байлаа.
Гэсэн хэдий ч чуулган маань өөрийн бүрэн эрхийн дагуу хэлэцэх асуудлуудаа хэлэлцэж, 2007-2008 онд СМОХ-ыг Удирдан авч явах Удирдах Зөвлөл болон хяналтын байгууллага болох Хяналтын Зөвлөлөө шинээр сонголоо.
Шинээр сонгогдсон УЗ болон ХЗ-ийн гишүүдийн танилцуулга болон бусад зүйлсийг нэгтгэж удахгүй оруулах болно. Шинээр УЗ болон ХЗ-д сонгогдсон гишүүдэд ажлын амжилт хүсье!
Ингээд үйл ажилгаанаас товчлон хүргье!
1."Эх Орон" шагналаар
СөүлИх Сургуулийн оюутан Баярмагнай
КАИСТ-ийн оюутан Б.Баттулга
2. "Эв нэгдэл" шагналаар
Мёнжи их сургууль.
Хансо Их Сургуулийн оюутан С.Бямбаасүрэн
3. "Эрдэм" шагналаар
Үлсан Их Сургуулийн оюутан Алтангэрэл,
КАИСТ-ийн оюутан Н.Цэвэгмид
Шинээр сонгогдсон УЗ, ХЗ-ийн гишүүдийн нэрсийг авсан саналын тоотой нь хамтатган оруулав.
Санал хураалтад нийт 47 оюутан оролцсон болно.
Удирдах Зөвлөлийн гишүүд
Мягмарсүрэн 숭실대 46
Ууганбаяр 명지대 35
Цэндсүрэн 명지대 29
Мандахтуяа 숭실대 32
Түвшинболд 명지대 40
Урангоо 서울대 37
Сэлэнгэ 경기대 39
Цолмон 항공대 31
Эрдэнэбатхаан KIST 35
Хяналтын Зөвлөлийн гишүүд
Отгонбаяр 경기대 41
Элбэгбаяр 서울시립대 36
Одонгуа 서울대 22
Шинээр сонгогдсон нийт гишүүддээ Солонгост суралцагч Монгол Оюутнуудын төлөөх эрхэм үйлст нь өндөр амжилт хүсье!
|
|
|
 |
|

|