|
 |
CMoX
Бидний СМОХ |
|
|
| Өмнөх сэдвийг харах :: Дараачийн сэдвийг харах |
| Зохиогч |
Мэдээлэл |
Uuganbayar Экс УЗ-ийн гишүүн

Нэгдсэн: 2007-Dec-09 Бичлэгүүд: 316 Байрлал: 명지대학교
|
Бичигдсэн: Mon Feb 22, 2010 2:39 pm Бичлэгийн гарчиг: Төв аймгийн Бүрэн суманд хоёр со |
|
|
Төв аймгийн Бүрэн суманд хоёр солир унажээ
Төв аймгийн Бүрэн сумаас зүүн хойш 30 километр зайд орших Шуулайн “Хүйтэн ухаа” хэмээх газар энэ сарын 19-ны өдөр хоёр хэсэг солир унажээ. Энэ талаар нутгийнхан хэлэхдээ унасан солирын нэг нь хоёр тоннын жинтэй дотроо хөндий бөөрөнхий төмөр биет байсан гэнэ. Харин нэг солир нь тус газраас 6-7 км-ын зайд малчин Ш.Батчулууны өвөлжөө буюу “Мангад” хэмээх газарт арван кг орчим жинтэй бөөрөнхий хэлбэртэй байсан гэнэ. Азаар солир унахад хүн амьтан бэртэж гэмтээгүй байна. Бүрэн сумын засаг даргын хэлж буйгаар солир унахад маш чанга дуу гарсан бөгөөд жижиг солирыг машинд ачиж сумын төвд хүргэсэн байна. Харин хоёр тоннын жинтэй сансрын биетийг хамгаалалтанд авахаар Төв аймгийн Онцгой комисс ажиллаж байгаа гэнэ.
М.Урин |
|
| Эхэнд оч |
|
 |
|
|
Та энэ хэлэлцүүлэгт шинэ сэдвүүд нэмж чадахгүй. Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ засаж чадахгүй Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ устгаж чадахгүй Та энэ хэлэлцүүлэгт санал өгч чадахгүй
|
CMOX © Солонгост Суралцагч Монгол Оюутны Холбоо
|