Mongolian Korean English
CMoX Чуулганы эхлэл CMoX
Бидний СМОХ
 
 
   Хувийн тохиргооХувийн тохиргоо   Хувийн зурвасХувийн зурвас  |  ТусламжТусламж   ХайлтХайлт   ГишүүдГишүүд   БүлгэмБүлгэм НэвтрэхНэвтрэх   БүртгүүлэхБүртгүүлэх 

Сото: Байгалийн баялаг бол капитал биш

 
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах    CMoX Чуулганы эхлэл -> Эдийн засаг : Бизнес : Гадаад худалдаа
Өмнөх сэдвийг харах :: Дараачийн сэдвийг харах  
Зохиогч Мэдээлэл
Uuganbayar
Экс УЗ-ийн гишүүн
Экс УЗ-ийн гишүүн


Нэгдсэн: 2007-Dec-09
Бичлэгүүд: 316
Байрлал: 명지대학교

БичлэгБичигдсэн: Wed Feb 10, 2010 12:51 am    Бичлэгийн гарчиг: Сото: Байгалийн баялаг бол капит Ишлэлтэй хариулах

Эрнанда де Сото: Байгалийн баялаг бол капитал биш

Капиталын нууц юундаа байна вэ? Өнөөдөр бидэнд тулгараад байгаа энэ асуултын хариуг хамгийн сайн хэлэх ёстой хүмүүсийн нэг нэрт эдийн засагч Эрнандо де Сото. Монголчуудтай капиталын нууцаас хуваалцаж байна. Тэрбээр байгалийн баялаг бол капитал биш. Харин хууль ёсны, эрх зүйт эдийн засаг, эрх зүйт систем капиталыг бий болгогч гол амин сүнс гэлээ. Төрийн ордонд болж буй Монголын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр тэрбээр хүндэтгэлийн илтгэл тавьсан юм. Ноён Сото дэлхий ертөнц эд зүйлс, харилцаа гэсэн хоёр чухал хэсгээс бүрдэж байна гэж үздэг. Үүнийг зөвхөн ганц үзгэн дээр жишээлэхэд, үзгийг хийхэд дэлхийн өнцөг булан бүрийн “оролцоотой” 5000 гаруй эд анги ордог. Эдгээр эд ангиудыг бүтээгчидтэй харилцаа холбоо байхгүйсэн бол хүний хөдөлмөр, баялаг гэдэг үнэ цэнээ алдах юм гэж тэрбээр тайлбарлав. Бидний сайн танил Карл Маркс, Адам Смит нарын хөдөлмөр бол капиталын үнэт зүйл гэсэн үзэл санааг харин тэрбээр алдаатай гэж үздэг аж. Яагаад гэвэл хэчнээн ч хөдөлмөрлөөд нэмүү өртөг бий болгож чадахгүй, эдийн засгийн харилцаанд оролцож чадахгүй байвал яахан капиталыг бий болгох билээ гэсэн санаа аж. Үнэхээр ч зүйрлүүлээд бодвол иргэн Дорж өдөржингөө хүрзээр бүр эсвэл улаан гараараа газар ухаад ганц га газар хагалж чадахгүй , хар хөлсөө асгаруулж байхад хүчит трактортой нэгэн хэдэн минутын дотор ийм хэрийн хөдөлмөрийн бүтээмж гаргаж чадаж байгаатай харьцуулахад л ойлгомжтой юм. Үүнийг Сото хоёр хүн нийлээд 14 үзэг хийх, 14 хүн нийлээд төдий хугацаанд 20 мянган үзэг хийхтэй жишин тайлбарлаж байна.

Ноён Сотогийн лекцийн бас нэг цөм асуудал нь өмчийн бүртгэл. Түүнийг Монголд газардахаас хэд хоногийн өмнө түүний толгойлдог Перугийн Эрх чөлөө, ардчилал төвийн дөрвөн ажилтан ирж манай 20 ажилтантай хамтран судалгаа хийсэн. Сотогийн судалгааны багийнхан Нарантуул зах, гэр хорооллоор явж судалгаа хийж байна гэж мэдээлж байсан даа. Тэд 850 орчим хүнтэй уулзаж ярилцахад ердөө л найман хувь нь байж болох хэмжээний бичиг баримттай байсан байна. Үүнд зөвхөн иргэний үнэмлэхээс гадна газар, хашаа, байр өмч эзэмшлийн гэрчилгээ гэх мэт наад захын бичиг баримтуудыг хэлж байгаа. Монголчуудын хувьд иргэний үнэмлэхээ ч гар дээрээ авч чадаагүй олон хүн байдаг шүү дээ. Манайханд тийм ч таатай сонсогддоггүй бүртгэл хэмээх үгээр хорооны байцаагч айлуудын хаалгыг тогшиж хэд хэчнээн хүн амьдардаг, нохой муур тэжээдэг эсэх зэргийг хэлж байгаа хэрэг биш. Энд өмчийн эрхийг баталгаажуулснаар түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийн талаар яригдаж байна. Маш сонирхолтой нэгэн тоо хэлсэн нь Монголд өнөөдөр 7,1 тэрбум ам.долларын эд хөрөнгө бүртгэлээс гадуур, үхмэл байдаг аж. Манай улсын валютын нөөц 1,1 тэрбум ам.доллар, гадаадын зээл тусламж 2,2 тэрбум ам.доллар, шууд хөрөнгө оруулалт нэг тэрбум /Сотогийн илтгэлийн хавсралт материалд танилцуулснаар бол/ ам.доллар гээд бодохоор маш их мөнгө. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн хэлснээр бол манай дотоодын нийт бүтээгдэхүүнээс хоёр дахин их мөнгө. Ингэж хамаг хөрөнгө нь нууц далд, үхмэл хэлбэрт байгаа манай нөхцөлд хөрөнгийн бүртгэлийн асуудал яалт ч үгүй хүндийн хүнд байгаа биз. Энд гэр хорооллынхны газар хашаа, гэр тэргүүтэн маань ч багтаж байгаа. Энэ их хөрөнгөө өөрийнхөө өмчлөл хэмээн баталгаажуулаад халаасандаа хийчихсэн байхад та юунаас ч айхгүй бат хамгаалалттай боллоо гэсэн үг. Ноён Сотогийн тодотгосноор бол ийм хамгаалалтдаа итгэж байна гэдэг энэ улсад хууль хэрэгжиж байгаагийн нэг илэрхийлэл болох аж. Харамсалтай нь манайд өмчийн баталгаажуулалт “0”. Монголчуудын гэрээнд хандах хандлагыг эдний судалгааны багийнхан сонирхож үзэж. Ямарваа нэг гэрээнд монгол хүн хэр итгэлтэй хандаж байгааг асуухал “нэг жилийн л настай” гэх маягийн хариулт өгчээ.

Илтгэгчийн индэр дээр час улаан алим харагдана. Ноён Сото үүнийг харилцаа болон бүртгэлийн асуудал дээр жишээ болгон тайлбарлав. Хятадад ургуулсан энэ алимыг Ерөнхийлөгч түүнд өгсөн байлаа гэхэд Эрнандо яг өөрийнх нь мөн үү, эсвэл хулгайлаад авчихсан ч юм уу гэдгээ батлах шаардлагатай болно. Энэ мэтчилэнгээр бүртгэл, баталгаажуулалтыг хийж чадвал алим ч “хэл” орон асар их мэдээллийг өгч болох нь ээ. Баримт гэдгийг тэрбээр тухайн зүйлийн үнэн эсэхийг батлах илэрхийлэл гэж томъёолов. Сото Монголд ирээд зочид буудалд бууж үйлчилгээ авах гэтэл Перудаа хэчнээн их алдартай хүн гэдгээ тайлбарласан ч энэ баталгаа болж чадахгүй. Харин Кредит картаа харуулах юм бол түүнд үйлчилгээ үзүүлж болох баталгаа нь бий болно. Сото аль нэг улсын хилээр гарах, орохдоо өөрийгөө олон үгээр тайлбарлах шаардлага байхгүй паспортыг нь хараад л түүнийг талаарх бүх мэдээллийг авах боломжтой гэх мэт энгийн жишээгээр тэр бүртгэл, баталгаажуулалтын системийг тайлбарлав.

“Капиталын нууц”-ыг тайлагч капитализм бол хамгийн үр дүнтэй систем гэдгээ нотолсон ч, буруу “өрөх” юм бол бюрократ, асар их хяналтыг шаардсан бухимдлыг төрүүлж болохыг дэлхийн эдийн засгийн хямралын жишээгээр тайлбарлав. Өөрт хэрэгтэй мэдээллээ алдах юм бол үр дүн сүйрэх аюултайг тэр сануулж байгаа аж.

Дэлхийн 20 гаруй оронд хэрэгжиж, Хятадад газрын харилцааны эцэг хэмээн хүндлэгдэх болсон түүний төслийн нууц юундаа байна вэ? Тэрбээр “Капиталын нууц” номондоо Перуд аж ахуйн нэгж байгуулахын тулд ямар бичиг баримт бүрдүүлж, ямар саад бэрхшээл туулж, хэчнээн хугацаа зарцуулдаг вэ гэдгийг биечлэн туршсан байдаг. Энэхүү судалгаандаа тулгуурлан тэрбээр гарах гарцыг хайсан юм. Түүний лекцийг сонсохыг, эдийн засгийг эмчлэгч төслийг улс орондоо хэрэгжүүлэхийг хүссэн олон урилга ирдэг. Харин энэ удаад Монголд ийн зочилсон нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой андын холбоотой байсан нь их нөлөөлсөн гэгдэж буй. Ноён Сото Монголын нийтлэлчидтэй уулзах үеэрээ хэрвээ хөрөнгө, хүсэл нь байх юм бол Монголд ч төслөө хэрэгжүүлэн ажиллаж болох юм гэсэн санааг цухалзуулсан байсан. Тэгвэл энэ санаа биеллээ олох боломжтой байгаа бололтой. Төрийн ордонд лекц хийх үедээ “Бид дараа дахин уулзах байх аа” гэж ил шулуухан хэлсэн болохоор найдвар байгаа юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлэв. Ерөнхийлөгч ч энэ санааг тодотгон “Монголд нэг ирсэн хүн дахиад ирэх тасалбараа захиалдаг гэдэг юм. Тийм болохоор бид дахин уулзах байх аа” гэж хэллээ. Мөн хамгийн сайн хуулийн төслийг хамтран боловсруулах ахул Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ дагуу УИХ-д өргөн барих болно гэж хэлсэн нь хамтын ажиллагааны эхлэл нэгэнт тавигдсаныг илэрхийлж байлаа.

Нэг цаг хүрэхгүй богино хугацаатай байсан ч дэлхийн нэрт эдийн засагчийн үгийг монголчууд амтархан сонслоо.

Манайхан л болсон хойно, Төрийн ордонд болсон лекцийн дараа “Сентера гоулд” компани Бороогоос баахан алт ухаад, татвараа төлөлгүй гараад явчихсан, дэлхийн зах зээл дээр манай баялгаар өч төчнөөн тэрбумаар нь босгож байгаа хөрөнгөнөөс бид ядахдаа 10 хувийг нь авчих боломж байна уу гэж “эрүүн доороо тулгадаг” асуултаа тавиад амжив. Уг нь зөвхөн түүний илтгэлийг сонсоод чуулганы дараагийн арга хэмжээнүүд үргэлжлэх ёстой байсан ч монголчуудад асуух зүйл их байсан учраас асуулт, хариултын цаг гаргасан юм. Ноён Сото Монголын дотоод асуудлуудын талаар сайн мэдэхгүй учраас гэсэн хүлцэл өчиж байсан. Арга ч үгүй биз. Гэхдээ энэ мэт асуудлуудад тэрбээр хуулиа дээдэлдэг, баримталдаг байх, хариуцлагатай гүрэн хариуцлагатай төр гэдгээ харуулж байх гэсэн өөрийн үндсэн санаагаа сануулж байлаа. Харамсалтай манайд хууль биелүүлэх гэдэг энэ эрхэм үг нэг л ёж утгатай сонсогдоод байдаг болчихоод байгаа юм даа. Ноён Сотогийн эрх зүйт, эдийн засгийн харилцааг бэхжүүлж, хуулиа дээдэлдэг, итгэлцлээ хоромхон ч сарниулдаггүй байж гэмээнэ амжилтыг бүтээнэ гэсэн үзэл бодол илтгэлийн үеэр анзаарагдаж байлаа. Байгалийн баялгийн их аянд мордож буй монголчуудад тэрбээр “Өрөмдсөн газар болгон нь хөрөнгө бий болгоосой. Мэдлэг дулимаг юм уу, хүн ам нь газар нутгаа жинхэнэ ёсоор эзэмших үүрэг, хариуцлагаа бага ухамсарласнаас гарч болох ашиг шимээ алдахгүй байгаасай” гэж хүсэн ерөөлөө.

А.АЛТАНТУЯА
Эхэнд оч
Хэрэглэгчийн мэдээллийг харах Хувийн зурвас илгээх Yahoo Messenger MSN Messenger
Өмнөх бичлэгүүдийг харах:   
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах    CMoX Чуулганы эхлэл -> Эдийн засаг : Бизнес : Гадаад худалдаа Үндсэн цагийн бүс GMT + 9-ийн цагаар тооцогдож байгаа.
Хуудас 1 (нийт 1)

 
Ийшээ оч:  
Та энэ хэлэлцүүлэгт шинэ сэдвүүд нэмж чадахгүй.
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ засаж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ устгаж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэгт санал өгч чадахгүй