Mongolian Korean English
CMoX Чуулганы эхлэл CMoX
Бидний СМОХ
 
 
   Хувийн тохиргооХувийн тохиргоо   Хувийн зурвасХувийн зурвас  |  ТусламжТусламж   ХайлтХайлт   ГишүүдГишүүд   БүлгэмБүлгэм НэвтрэхНэвтрэх   БүртгүүлэхБүртгүүлэх 

СМОХ-НЫ АЖЛЫН ТАЙЛАН

 
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах    CMoX Чуулганы эхлэл -> CMOX
Өмнөх сэдвийг харах :: Дараачийн сэдвийг харах  
Зохиогч Мэдээлэл
sukhochir
°УЗ-ийн тэргүүн°
<font color=blue><b>°УЗ-ийн тэргүүн°


Нэгдсэн: 2009-May-13
Бичлэгүүд: 52
Байрлал: Seoul National University

БичлэгБичигдсэн: Mon Jan 25, 2010 7:54 am    Бичлэгийн гарчиг: СМОХ-НЫ АЖЛЫН ТАЙЛАН Ишлэлтэй хариулах

Сайн байцгаана уу оюутан залуусаа,

2009-2010 оны СМОХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл өнгөрсөн хугацаан/2009.09.19-2010.01.14/-д хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг Та бүхэнд үүгээр танилцуулж байна.

БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбоо /СМОХ/-ны 2009 оны үйл ажиллагааны тайлан

2009-2010 оны СМОХ-ны удирдалагад дараах оюутан залуус сонгогдон ажиллаж байна.
Удирдах зөвлөлд:
1.С.Сүх-Очир ” УЗ-ийн Тэргүүн”(서울대학교)
2. Н.Соронзонболд (경희 대학교)
3. З.Дөлгөөнсайхан (고려대학교)
4. Х Тунамал (서울대학교)
5. Ж.Тэмүүлэн (숭실대학교)
6. Б.Отгонтогос (한국 예술대학교)
7. Т.Золзаяа (한중대)
8. Ч.Үүрийнцолмон (서울대학교)
9. Х.Бадамлянхуа (경희 대학교)

Хяналтын Зөвлөлд:
1.Б. Цэндсүрэн "ХЗ-ын дарга" (한국학중앙연구원)
2.Б.Энхболд (광운대)
3.О.Одгэрэл (광운대학교)

Тус гишүүд сонгогдсон өдрөөсөө өнөөг хүртэл дараах ажлуудыг зохион байгуулсан бөгөөд ажлын тайланг үүгээр танилцуулж байна. Тайланд хамрагдах хугацаа: 2009 оны 9 дүгээр сарын 19 –ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал.

2009 оны 9 дүгээр сар
СМОХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох чуулган
2009 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12:00 цагт БНСУ-ын Сөүл хотноо ээлжит чуулганаа зохион байгуулж 2009-2010 онд ажиллах Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдээ шинээр сонгон, мөн тус өдрийн чуулганаар СМОХ-ны дүрэмд шинэчлэлт, өөрчлөлт оруулан www.cmox.org сайтны нүүр хуудсанд байрлуулав.

2009 оны 10 дугаар сар
2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр
СМОХ-ны Удирдах зөвлөл хуралдаж СМОХ-ны Удирдах зөвлөлийн тэргүүнээр С.Сүх-Очирыг, Хяналтын зөвлөлийн даргаар Б.Цэндсүрэнг сонгож 2009-2010 оны ажлын төлөвлөгөөгөө батлав. Мөн тус өдрийн хурлаар БНСУ-д суралцаж буй бүх монгол оюутан залуусыг СМОХ-ны үйл ажиллагаанд хамруулах зорилгоор их дээд сургуулиудын “Монгол оюутны уулзалт, цуглаан, бүлгүүд”-тэй харилцаа холбоо тогтоож, СМОХ-ны үйл ажиллагааг зөвхөн Солонгосын төвийг хамруулсан бус, бүх нутаг дэвсгэрийг хамрах өргөн хүрээний арга хэмжээ зохион байгуулахаар УЗ болон ХЗ-ийн гишүүд нэр бүхий сургуулиудыг хариуцан авав.

2009 оны 10 дугаар сарын 07-ны өдөр
”Сөүл Глобал Төв” дээр СМОХ-ны УЗ хуралдаж ”Сөүл Глобал Төв” –ийн гадаад оюутнуудыг дэмжих багийн ажилтануудтай уулзаж холбооны удирдлага өөрийгөө албан ёсоор танилцуулж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов.

2009 оны 11 дүгээр сар
2009 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр
Дэжон хотын Чүннам Их сургуулийн нэрэмжит сагсны тэмцээнд СМОХ-ны Удирдлага урилгын дагуу оролцов.
Мөн өдөр Монгол Улс тунхагласны 85 жилийн ойд зориулсан Шатрын тэмцээнийг шатрын спортын мастер Ч.Мөнхбат Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамтай хамтран 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулав. СМОХ оюутнуудад мэдээлэл түгээх үүрэгтэйгээр хамтран оролцов.

2009 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Монгол Улс тунхагласны 85 жилийн ойн баярыг тохиолдуулан СМОХ-ны УЗ-ийн гишүүн Н. Соронзонболдын санаачлагаар БНСУ-д суралцаж буй хуульчидтай хамтран “Хуулийн амин сүнс” сэдэвт нээлттэй ярилцлагыг Сөүлийн Их Сургууль дээр тус өдрийн 14:00-17:00 цагуудад зохион байгуулав. Уг нээллтэй хуралд нийт 40 гаруй оюутан залуус хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Сөүлийн Их Сургуулийн оюутан Ш.Үнэнтгөс “Хуулийн амин сүнс” сэдвээр илтгэл тавьсан.

2009 оны 11 дүгээр сарын 17-ноос 29-ий өдрүүд
Тус хугацаанд “Гахайн ханиадыг давж гарахад хамтдаа” уриан дор “Гахайн ханиад” буюу “N1H1”-ыг даван туулахад нэмэр болох өвлийн дулаан хувцасыг цуглуулах, үүнийг Монголын холбогдох нийгмийн халамжийн газар, байгууллагуудад хүргүүлэх зорилгоор зохион байгуулж тус аяны хүрээнд нийт 75 кг хувцас цугларч, С.Отгонбаяр нарын оюутнуудаас 300.000 вонын хандив өргөсөн байна. Цугларсан хандивын ачааг “Хамаг Монгол Карго”, МИАТ-ын суурин төлөөлөгчийн газрууд дэмжиж Монгол Улс руу үнэ төлбөргүй тээвэрлэж өгөв. СМОХ хандивын хувцасуудыг Сөүлд цуглуулах, Монгол руу илгээх ажлыг зохион байгуулан Монгол Улс дахь “Солонгост сургууль төгсөгчдийн холбоо”/ MAGIKO/-оор дамжуулан холбогдох нийгмийн халамжийн газруудад хүргүүлэхээр төлөвлөн СМОХ-ноос цуглуулсан хандивын ачааг 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор Монгол руу игээв.

2009 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр
Сөүл хотын “Сөүл Глобал төв” буюу “Гадаад иргэдийг дэмжих төв”-өөс тус өдрийн 11:00-16:00 цагуудад Сөүл хотын Дундэмүний Монгол Тауны ойролцоо зохион байгуулсан “Явуулын үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх үйлчилгээ"-нд СМОХ-ны УЗ-ийн гишүүн Н. Сорорнзонболд, Х.Бадамлянхуа, Т.Золзяа нар орчуулга хийж сайн дураараа оролцов.

СМОХ-ны Удирдлага БНСУ-ын Боловсролын яамны Гадаад оюутны асуудал эрхэлсэн газрын захиралтай уулзаж Монгол Улсын оюутнуудад тулгамдах бэрхшээл, хүндрэлтэй асуудлуудын талаар мэдээлэл өгч санал бодлоо солилцов. Уулзалтанд нийт 10 гаруй орны оюутан залуус оролцов.

2009 оны 12 дугаар сар.
2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр
Сөүл Глобал төвөөс зохион байгуулсан “Сөүл таун уулзалт” нь БНСУ-ын нийслэл Сөүл хотод оршин суугаа гадаад иргэдийн санал бодлыг сонсох семинар уулзалт бөгөөд үүнд СМОХ-ны Удирдах зөвлөлийн Тэргүүн С.Сүх-Очир “Гадаад ирэдийн түрээсийн орон сууцны асуудал болон Монгол Таун” хэмээх сэдвээр илтгэл тавив. Тус арга хэмжээнд нийт 10 гаруй Монгол оюутан оролцож Сөүл хотын зүгээс гадаадын иргэд рүү чиглүүлсэн үйлчилгээ, үйл ажиллагаа болон соёл урлагийн арга хэмжээнүүдтэй танилцав.

2009 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дэжон хотын Чүннам Их сургуулийн хурлын тамхимд 2009 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зохиогдсон Эрдэм шинжилгээний бага хуралд СМОХ-ны УЗ-ийн Тэргүүн С.Сүх-Очир, СМОХ-ныг дэмжигч докторант Ш.Үнэнтөгсийн хамт урилгаар оролцож илтгэл тавив.

2009 оны 12 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүд
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ болон Монгол Улсын Төрийн болон Төрийн бус байгууллагуудын шинэ жилийн цэнгүүнд СМОХ-ны төлөөлөл оролцов.
СМОХ-ны 7 дугаар шинэ жилийн цэнгүүнийг 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21:00 цагаас Сөүлийн метроны Жунну Самга/종로3가/-гийн 15 дугаар гарцны хажууд байрлах “DREAM PALACE” Төвийн 2 давхрын “РОМЕНС ПАПА” клубт зохион байгуулж, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элсчин сайдын яам, Монгол Улсаас БНСУ-д суугаа Төлөөлөгчийн газруудыг хамруулан нийт 400 гаруй оюутан залуус цугларч шинэ жилийн үдэшлэгээ амжилттай зохион байгууллаа.

Үйл ажиллагааны тайлан гарсан: Х.Бадамлянхуа
Танилцсан: С.Сүх-Очир

2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр
Эхэнд оч
Хэрэглэгчийн мэдээллийг харах Хувийн зурвас илгээх
Өмнөх бичлэгүүдийг харах:   
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах    CMoX Чуулганы эхлэл -> CMOX Үндсэн цагийн бүс GMT + 9-ийн цагаар тооцогдож байгаа.
Хуудас 1 (нийт 1)

 
Ийшээ оч:  
Та энэ хэлэлцүүлэгт шинэ сэдвүүд нэмж чадахгүй.
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ засаж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ устгаж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэгт санал өгч чадахгүй