sukhochir °УЗ-ийн тэргүүн°


Нэгдсэн: 2009-May-13 Бичлэгүүд: 52 Байрлал: Seoul National University
|
Бичигдсэн: Fri Jan 22, 2010 5:03 pm Бичлэгийн гарчиг: ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ ЭРХЭЛЖ Б |
|
|
ГАДААДАД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ ЭРХЭЛЖ БУЙ
МОНГОЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДЫН СУДАЛГАА
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн түвшин, чадавхийг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж буй Монгол Улсын иргэн судлаач, эрдэмтдийг эх орондоо ирж ажиллах нөхцөл, хангамжийг нь бий болгох асуудал зүй ёсоор тавигдаж байна. Энэ талаар Төрийн бодлогын түвшинд асуудал боловсруулахаар ажиллаж эхлээд байгаа юм. Гадаадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж, судалгаа хийж буй Монголын эрдэмтэн судлаачидтай харилцаа холбоо тогтоож, тэдгээрийн ажиллаж буй мэргэжлийн чиглэлээр нь манай улсад шаардлагатай тэргүүний техник, технологийг ирээдүйд нэвтрүүлэн дэлгэрүүлэхээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яам ажиллаж байна. Иймд Бүгд Найрамдах Солонгос Улсад эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй эрдэмтэн, судлаачдын бүртгэлийг доорхи хүснэгтийн дагуу гаргаж бидэнд ирүүлэхийг хүсье.
Бүртгэл ирүүлэх цахим шуудангийн хаяг: mongol2@kornet.net
Хавсралтыг cmoxcmox@yahoo.com руу ирүүлнэ үү.
1,Овог нэр
2,Мэргэжлийн чиглэл
3,Зэрэг цол
4,Эрхэлж буй ажил, ажиллаж буй газрын нэр, хаяг
5,Хувийн E-mail, утас
СМОХ-ны Удирдах зөвлөл
/2009-2010 он/
Уг мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас ирүүлэв. |
|