kh_lyanhua °УЗ-ийн гишүүн°


Нэгдсэн: 2008-Mar-05 Бичлэгүүд: 242 Байрлал: 경희대학교
|
Бичигдсэн: Thu Jan 21, 2010 7:08 pm Бичлэгийн гарчиг: Солонгост Их Дээд Сургуульд элс |
|
|
Сайн байцгаана уу? Эрхэм оюутан залуус аа
Хэлний бэлтгэлээ дүүргээд Их сургуульдаа орох гэж байгаа мөн, монголд дунд сургууль болон их дээд сургуулиа дүүргээд солонгост их дээд сургуульд дараагийн шатандаа элсэх сонирхолтой залуустаа зориулж дараах мэдээллийг бэлтгэлээ.
I. Сургуульд элсэх хүсэлт гаргах
Хичээлийн жил
Солонгсот бүх сургууль 3 сарын 1нд хичээл эхэлнэ. 7-8 сард зуны амралт болох ба 9 сард 2р улирлын хичээл эхэлдэг. 12-2сард өвлийн амралт болно.
▷ Хичээлийн жил эхлэх : 3сар
▷ 1улирал : 3сар-8сар
▷ 2улирал : 9сар-2сар
Бага- дунд- ахлах сургууль
Гадаад сурагчид солонгосын бага, дунд, ахлах сургуульд элсэхэд хязгаарлалт байхгүй. Одоогийн боловсролын хуулинд заасны дагуу гадаад сурагчдын элсэлт нь сургуулийн дүрмийн дагуу шийдэгддэг тул сурагч хүссэн сургуульдаа очиж сургуулийн зааврыг дагаж суралцаж болно.
Мэргэжлийн коллеж, их сургууль
Сургууль бүр оюутан элсүүлэх шаардлага бага зэрэг өөр, гэхдээ ерөнхий зарчим нь адил. Солонгост суралцах гэсэн чин хүсэл тань л байвал их сургуульд элсэх тийм хэцүү биш. Мэргэжлийн коллежийн хувьд ч солонгос хэлний сургалт явуулдаг тул хэлний бэрхшээл ч тулгарахгүй.
Материалаа бүрдүүлж өгөх хугацаа
Их сургуулиуд улирал бүрд элсэлт авдаг тул материалаа өгөх хугацааг сайн судлах хэрэгтэй. Сургуулийн элсэлт хариуцсан мэргэжилтэнээс зөвлөгөө авах нь зүгээр. Ерөнхийдөө 10 сарын үед материал хүлээн авч, 3 сард элсэн орох ба 5 сарын үед материалаа өгч 9 сард элсэн орох боломжтой. Гэвч сургуулиас шалтгаалж, энэ хугацаа эрт орой байж болох тул орох гэсэн сургуулиасаа сайн лавлах хэрэгтэй.
Материал бэлдэх, явуулах илгээх зэрэгт зарцуулах хугацаа болон виз авах, онгоцны тийз авах зэрэг хугацаагаа бодолцон доод тал нь улирал эхлэхээс 3-4 сарын өмнө эхэлж бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Бүрдүүлэх материал
\Ихэнх их дээд сургуулиуд элсэлтийн материалд дараах бичиг баримтыг шаарддаг.\
1 .입학지 원 서 대 학 소 정 양 식-Application-Тухайн сургуулиас гаргасан анкетыг бөглөх
2.자기 소 개 서 대 학 소 정 양 식- Self introduce essay- Тухайн сургуулиас гаргасан эссэний маягтын дагуу өөрийгөө танилцуулсан эссэ бичих.
3.신 분 증 사 본 2부 분인및 부 모-Өөрийн болон эцэг эхийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар.
4.여관 사본 2부 –Гадаад пасспортын нотариатаар батлуулсан хуулбар.
5.예금 잔 고 증 명 1부 $10000 이 상 1 개 월 이 상 에치 기 관경 과 추 후 연 락 함 –Банкны хадгаламжийн үлдэгдэл 10.000$- дээш байгааг баталсан бичиг.
6. 유 학 계 획 서 2 부 –Study plan- Тухайн сургуулиас гаргасан маягтын дагуу суралцах төлөвлөгөө бичих.
7. 지 원 자 가 족 관 계 증명서 –Асран халамжлагч болон эцэг эх хүүхэд нь үнэн гэсэн баталгаа.Энэ бичгийг Монголд Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс авдаг.
8. 고 교 졸 업 증 명 서 –Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар.
9. 고 교 성 적 증 명 서 2 부 - Бүрэн дунд боловсролын эзэмшсэн байдлын дүнгийн жагсаалтын нотариатаар батлуулсан хуулбар.
10.최 종 학 교 졸 업 증 명 서 2 부- Сүүлд төгссөн сургуулийн дипломын нотариатаар батлуулсан хуулбар.
11. 최 종 학 교 성 적 증 명 서 2 부 - Сүүлд төгссөн сургуулийн дипломын хавсралтын нотариатаар батлуулсан хуулбар.
12. 보 호 자 재 직 증 명 서 및 수 입 증 명 서 또 는 재 산 세과 세 증 명 서 (개 인 사 업 자) – Солонгост суралцах хугацаанд батлан даах хүний буюу урисан байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ болон хөрөнгийн үзүүлэлт буюу татвар төлсөн байдлын баримт.\Хэрэв уригч байгаа бол энэ бичиг хэрэгтэй\
13. 부 모 소 득 및 재 산 상태 명 시 된 서 류 제 출 – Эцэг эхийн хөрөнгийн баталгаа болон орлогын байдлын мэдүүлэг.
14. 한 국 어 능 력 증 명 서 –Солонгос хэлний түвшин тогтоох шалгалын оноо. TOPIK болон KLPT шалгалт өгч байсан бол.
15.사 진 반 명 함 판 -Цээж зураг.
Дээрх бичиг баримтын Монгол хэл дээрх бүх бичиг баримтаа Солонгос эсвэл Англи хэлрүү хөрвүүлж баталуулсан байхыг шаарддаг.
Шалгаруулах арга
Сургууль болгон өөр ч голдуу материалыг хянаж үзэх, ярилцлага авах зэргээр шалгаруулна. Заримдаа шалгалт авах нь ч бий.
Элсэх дэс дараалал
Их сургуульд элсэх(дундаас нь элсэх, магистрантур, докторантурын элсэлт хамаарна)ийн тулд өөрийн хүссэн сургуульд материалаа өгөхөд л хангалттай. Зуучлах байгууллагаар дамжуулж элсэж орж болох ч хувь хүн өөрөө элсэх гэсэн сургуультайгаа зөвлөлдөж материалаа өгөхөд болно. Элсэх дэс дарааллыг товчхон танилцуулбал:
- мэдээлэл цуглуулах : интернэт, солонгосын ЭСЯ, Солонгосын боловсролын төвүүд, гадаадад суралцуулах үзэсгэлэн яармаг, гадаадад суралцуулах төв
- материалаа өгөх : их сургуулийн элсэлт хариуцсан хүнтэй зөвлөлдсөний дараа шаардагдах материалыг өгнө
- виз авах: сургуулийн томилолтоо авч ЭСЯд визэнд орно
- элсэх : Солонгост орж ирэх, сургуульдаа орох, гадаадын иргэний үнэмлэх авах
Нөхцөлтэйгээр элсэх
Энэ нь хэлний чадвар дутагдах, англи хэлний шалгалтын оноо байхгүй ч богино хугацаанд солонгост суралцах гэж байгаа тохиолдолд элсүүлдэг дэлхийн бусад орнуудад хэрэгжүүлж байгаа элсэлтийн нэг хэлбэр билээ. Энэ тогтолцоо нь элсүүлэх болзолтойгоор тодорхой хугацаанд хэлний бэлтгэлд хамруулж, орчиндоо дасах хугацаа олгох буюу эсвэл элсээд хажуугаар нь хэлний бэлтгэлд хамрагдаж болно. Ялангуяа хэлний бэлтгэл хийх хугацаа богино, ахлах сургууль дөнгөж төгсөж байгаа болон хэлний сургалтын виз авахад бэрхшээлтэй байгаа төгсөгчид хурдан шуурхай үндсэн ангидаа элсэн орох арга юм.
Дундаас нь элсэж орох
Их дээд сургуулийн дундаас нь элсэж орох тогтолцоо ч ихэнхи их сургуульд хэрэгжиж байна. Гадаадад мэргэжлийн коллежээс дээш дээд боловсролын байгууллагыг төгссөн буюу их дээд сургуульд 2оос дээш жил сурч байсан бол сургуулийн дундаас нь элсэж болно. Дундаас элсэж орох дэс дараалал, шалгаруулалтын арга нь үндсэн ангийн элсэлтээс өөр байж болох тул хангалттай мэдээллийг цуглуулж, өөрийн сургуулийн дүн, цуглуулсан кредит, хэлний чадвар зэрэг нь сургуулиас шаардаж байгаа нөхцөлтэй тохирч байгаа эсэхийг сайтар судалж бэлтгэх хэрэгтэй. Түүнчлэн өөр мэргэжлээр сурах тохиолдолд ч дундаас нь элсэж болох зэргийг урьдчилан судлах хэрэгтэй. Тиймээс нарийн мэдээллийг тухайн их сургуулиас лавлах хэрэгтэй.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт
Их сургуульд материалаа өгөх явцад зарим сургуулиуд TOPIK(KPT) оноог шаарддаг ч ерөнхийдөө сонсох, унших, бичих, ярих зэрэг солонгос хэлний чадвар эзэмшүүлсний дараа үндсэн ангид элсүүлэх нөхцөлтэйгээр элсэлт авах явдал ихэсч байна.
II. Солонгос дахь их дээд сургуулиудын интернет хаяг. Солонгост тэргүүлэгч сургуулиудын жагсаалт
1. Seoul National University www.snu.ac.kr
2. Korea Advanced Institute of Science and Technology http://www.kaist.edu/english/
3. Korean University http://www.korea.ac.kr/
4. Yonsei University http://www.yonsei.ac.kr/
5. Sungkyunkwan Univ http://www.skku.edu/
6. Hanyang Univ http://www.hanyang.ac.kr/
7. Kyung Hee Univ http://www.khu.ac.kr
8. Sogang Univ http://www.sogang.ac.kr/
9. Hankuk Univ of Foreign Studies http://www.hufs.ac.kr/
10. Inha Univ http://www.inha.ac.kr/
Мөн түүнчлэн энд байх хугацаан дахь туршлагаас дараах сургуулиудын сайн сургууль гэж хувийн зүгээс зөвлөх байна.
University of Seoul : http://www.uos.ac.kr/
Ewha womans univ : http://www.ewha.ac.kr/
Мөн түүнчлэн Солонгост сурч, ажиллаж амьдрахад бүх төрлийн мэдээлэл зөвлөгөөг төлбөргүй өгдөг Сөүл Глобал Төв: http://global.seoul.go.kr/
Солонгосын бүх их дээд сургуулиудын мэдээллийн дэлгэрэнгүйг Энд дарж
авна уу.
Амжилт хүсье залуусаа!
Х. Бадамлянхуа |
|