|
 |
CMoX
Бидний СМОХ |
|
|
| Өмнөх сэдвийг харах :: Дараачийн сэдвийг харах |
| Зохиогч |
Мэдээлэл |
Od Экс ХЗ-ийн гишүүн

Нэгдсэн: 2005-Sep-05 Бичлэгүүд: 124
|
Бичигдсэн: Fri Jan 15, 2010 9:50 am Бичлэгийн гарчиг: Жүдо бөх сонирхогчидод. |
|
|
Энэ амралтын өдрүүдээр 2010.01.16 - 01.17-нд Сувонд Мастеруудын цом гээд дэлхийд чансаагаараа эхний 16-д бичигдэж байгаа жүдочидийн шагналын сан өндөртэй тэмцээн болох гэж байгаан байна. Манайхаас дэлхийн аварга Цагаанбаатар тэргүүтэй 6 бөх барилдах юм байна. Уг тэмцээнийг үнэгүй үзэж болно гэнэ, очиж Монгол бөхчүүдээ дэмжиж, дэлхийн шилдэгүүдийг нэг дор харах сайхан боломж гарч байна. Очиж сонирхох залуус Монголынхоо том далбааг болж өгвөл авч очвол зүгээр.
Хэзээ: 2010.01.16 - 01.17
Хаана: 수원 실내 체육관 (031- 240-2700)
Тасалбар: Үнэгүй (Утасдаж асуусан)
Яаж очих:
전철1호선 수원행 화서역하차(택시로10분)
37, 39번 버스이용 수성중 사거리 하차 후 도보3분
55번 버스이용 종합운동장 하차
수원역하차(택시로20분)
1번, 5번, 8번 버스이용 수성중 사거리 하차 후 도보3분
전철4호선 사당행 사당역하차
직행7770번 버스이용 종합운동장 하차 |
|
| Эхэнд оч |
|
 |
Uuganbayar Экс УЗ-ийн гишүүн

Нэгдсэн: 2007-Dec-09 Бичлэгүүд: 316 Байрлал: 명지대학교
|
Бичигдсэн: Sun Jan 17, 2010 11:27 pm Бичлэгийн гарчиг: |
|
|
Монголын жүдочид ”World masters”-т зургадугаар байр эзэллээ
Дэлхийн 33 орны шилдэг жүдочдын оролцсон "World Masters" тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. БНСУ-д болсон Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан "World Masters" тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоо, нийт 14 жингийн төрөл бүрт дэлхийд чансаагаараа тэргүүлэгч шилдэг 16 тамирчин хүч сорьсон юм. Манай улсын тухайд Х.Цагаанбаатар /66 кг/, С.Мияарагчаа /66 кг/, Г.Болдбаатар /60 кг/, Б.Тэмүүлэн /-100 кг/, М.Бундмаа /52 кг/ болон Ц.Мөнхзаяа /63 кг/ нарын зургаан жүдоч Ардын багш Ч.Насантогтох, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар нарын удирдлага дор Монгол улсаа төлөөлөн дэлхийн шилдгүүдийн халз тулаанд оролцлоо.
С.Мияарагчаа алтан медаль хүртэв
Тэмцээний эхний өдөр Сувоны татамид зодоглосон манай тамирчдаас С.Мияарагчаа урамтай сайхан барилдаж, аваргын алтан медалийн эзэн болсон. Тэрбээр дэлхийн аварга, Монголын Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын хамт 66 кг-ын жинд өрсөлдсөн юм. Х.Цагаанбаатарын тухайд 1140 оноогоор дэлхийн чансааны жагсаалтыг тэргүүлж байгаа бол С.Мияарагчаа 272 оноотой 11-рт бичигдээд байсан. Тэмцээний туршид тэрбээр өрсөлдөгч болгоноо цэвэр ялж, медалийн тавцанд гарсан бөгөөд тодруулбал, тэмцээний эхний барилдаанд гоц мөргөж, улмаар Японы жүдоч Масаши Эбинумаг цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангасан бөгөөд дараагийн барилдаанд ОХУ-ын жүдоч Мусо Могушковтой барилдаж, цэвэр ялснаар аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Аваргын алтан медалийн төлөөх барилдаанд манай тамирчин ОХУ-ын тамирчин Алим Гадановтой барилдаж, өрсөлдөгчөө цэвэр ялснаар дэлхийн шилдгүүдийн халз тулааны аваргаар тодорсон.
Х.Цагаанбаатар, Ц.Мөнхзаяа нар тавдугаар байрт шалгарлаа
Мөн тэмцээний эхний өдөр С.Мияарагчаагийн хамт 66 кг-ын жинд зодоглосон Х.Цагаанбаатар эхний барилдаанд гоц мөргөсөн боловч харамсалтай нь дараагийн барилдаандаа Францын бөх Дэвид Лорост вазари үнэлгээгээр ялагдаж, энэ удаагийн тэмцээнийг орхисон. Гэхдээ шагналт тавдугаар байрын эзэн болсон юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн ангилалд Ц.Мөнхзаяа мөн шагналт тавдугаар байрт шалгарсан. Эхний барилдаандаа гоц мөргөсөн тэрбээр Японы жүдоч Мики Танакад цэвэр ялагдаж, тэмцээнээ дуусгажээ. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд зодоглосон Г.Болдбаатар эхний барилдаандаа БНСУ-ын бөх Чой Гван-хёнтой барилдаж, цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол 52 кг-ын жинд өрсөлдсөн М.Бундмаа Японы бөх Мисато Накамурад вазари үнэлгээгээр ялагдаж, тэмцээнээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Харин Б.Тэмүүлэнгийн тухайд манай баг тамирчдын сүүл мушгиж, тэмцээний хоёр дахь өдөр дэвжээнд гарсан боловч эхний барилдаандаа Египетийн бөх Рамадан Дарвишт вазари үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.
Сувоны дэлхийн мастеруудын тэмцээнд оролцсон манай тамирчид нэг алтан медаль хүртэж, хоёр тамирчин шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтаар багийн дүнгээр зургадугаар байр эзэллээ. Нийт 33 орноос Японы жүдочид багийн дүнгээр тэргүүлж, БНСУ, Францын жүдочид хоёр, гуравдугаар байрт орсон байна.
С.Шүр |
|
| Эхэнд оч |
|
 |
|
|
Та энэ хэлэлцүүлэгт шинэ сэдвүүд нэмж чадахгүй. Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ засаж чадахгүй Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ устгаж чадахгүй Та энэ хэлэлцүүлэгт санал өгч чадахгүй
|
CMOX © Солонгост Суралцагч Монгол Оюутны Холбоо
|