Mongolian Korean English
CMoX Чуулганы эхлэл CMoX
Бидний СМОХ
 
 
   Хувийн тохиргооХувийн тохиргоо   Хувийн зурвасХувийн зурвас  |  ТусламжТусламж   ХайлтХайлт   ГишүүдГишүүд   БүлгэмБүлгэм НэвтрэхНэвтрэх   БүртгүүлэхБүртгүүлэх 

Солонгосоос АНУ-ын визэнд орох В1, В2

 
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах    CMoX Чуулганы эхлэл -> Миний уншсан ном
Өмнөх сэдвийг харах :: Дараачийн сэдвийг харах  
Зохиогч Мэдээлэл
SGE
Өсөж буй гишүүн
Өсөж буй гишүүн


Нэгдсэн: 2009-Oct-17
Бичлэгүүд: 14

БичлэгБичигдсэн: Sun Jan 10, 2010 1:47 pm    Бичлэгийн гарчиг: Солонгосоос АНУ-ын визэнд орох В1 Ишлэлтэй хариулах

Солонгос бус иргэд
БНСУ-д биеэрээ оршин сууж байгаа хэн нь ч энд цагаачлалын бус виз авахаар хандаж болно. Виза авахаар хандаж байгаа хүн www.us-visaservices.com хаягаар онлайнаар болон Солонгост 003-08-131-420 дугаараар (даваа-баасан, 8:30 AM-5:00 PM). –ийн хооронд ярьж цаг авна. Визний маягт бөглөх нь виза авах эрхтэй боллоо гэсэн үг биш гэдгийг ойлгоорой. Визанд орох цагтаа ирэхдээ дараах материалуудыг авчраарай.

•АНУ-д зорчих хугацаанд хүчин төгөлдөр байх пасспорт, гадна талынх нь гялгар болон савхин хавтас байгаа бол авсан байгаарай
Пасспортын хугацаа АНУ-д байх хугацаанаас цааш 6 сараас дээш хүчин төгөлдөр байх ёстой.
Паспортны хүчинтэй хугацаанаас цааш сунгасан хугацаанд цагаачлалын алба АНУ-д байх эрхийг өгөхгүй байж болно. Тухайн хүний АНУ-д байх хугацааг паспортон дээрх хүчинтэй хугацааг сунгуултал сунгахгүй.
•Өргөдөл гаргахдаа Цагаачлалын бус визаны анкетыг (DS-156/DS-157) бөглөн гарын үсэг зураад цээж зургийн хамт өгнө. “DS-156 ийн зургийн шаардлагыг үзнэ үү.” Эцэг эхийн пасспортон дээр бичигдсэн хэдий ч хүүхдэд тусгай маягт DS-156/DS-157 ийг бөглөнө.
•Солонгост хууль ёсоор оршин суугаа баталгаа “Солонгосын виза, Солонгосын гадаад иргэний үнэмлэх....”
•Шинхан банкинд визаны маягтын төлбөр хийсэн баримт \хүсэлт гаргагч бүр тус тусдаа, АНУ-д визанд хүсэлт гаргаж байгаа эцэг эхийн паспортон дээр бичигдсэн хүүхэд тус бүр\ төлбөрийг Солонгос дахь банкы ямар ч салбарт хийж болно. ЭСЯ-ны хажууд бас нэг салбар нь байгаа. •Солонгос дах ЭСЯ-ны баталгаажуулсан шуудангийн компаний баримт шуудангийн маягт нь (1588-0002; www.ilyanglogis.com) or Hanjin (1588-0011; www.hanjin.co.kr) байгаа эсвэл ЭСЯ-н дээрээ хүсэлт гаргах өдрөө хийж болно.


Жич: Консулын ажилтан өөр нэмэлт мэдээллийг шаардлагатай бол хүсэж болно.


В визаны талаарх бусад мэдээлэл энд

АНУ-ын хууль АНУ-д зорчигч болон оюутан нь АНУ-д байх хугацаандаа өөрсдийнхөө зардлыг даах эдийн засгийн боломжтойгоо харуулах, АНУ-аас буцаж гарна гэсэн гэр бүл, мэргэжил, эдийн засгийн хэлхээ холбоогоо харуулсан баримт үзүүлэхийг шаарддаг.

Цагаачлал болон иргэний хуулийн 214 б хэсэгт оруулсан нэмэлтээр (INA), гадаад зорчигч нь өөрийгөө цагаачлалын бус статустай гэдгээ баталтал цагаачлах гэж байна гэж үзнэ” гэж заасан байдаг.

Цагаачлалын бус визаны хүсэлт гаргагчыг цагаачлах гэж байна гэж үзнэ. Иймээс хүсэлт гаргагч нь үүнийгээ батлахаас нааш цагаачлалын бус визанд хүсэлт гаргах эрхгүй гэж үзнэ. Солонгост түр зуур оршин суугаа иргэдэд виза авахад хэцүү байх болно гэдгийг анхааруулья. Зарим орон болон гэр бүлийн байдал, зарим тодорхой салбарт ажиллаж суралцдаг хүнээс илүү нэмэлт мэдээлэл шаардаж болно.



Цагаачлалын бус визийг хүлээж авсанаас хойш шалгаж нягтлахад ажлын 7 өдөр шаардагдана. Энэ хугацааг тооцож эртхэн визандээ мэдүүлээрэй.

хэрвээ та солонгост амьдарч байгаа АНУ-ын иргэн болон цагаачдын хамаатан садан бол маягтыг энд дарж аваарай.

Илүү нэмэлт мэдээлэл болон цаг авахдаа at http://www.us-visaservices.com визийн мэдээллийн алба руу ороорой. Визийн мэдээллийн алба 24 цагаар ажилладаг.


Цагаачлалын бус визний талаар \E, H, L, O, P, Q төрлийн виза хамаарахгүй.\ seoulniv@state.gov. майл бичиж асуугаарай. E, H, L, O, P, Q төрлийн визаны хувьд seoulgoldteam@state.gov. Хаягаар асуугаарай.



Хүсэлт гаргагч нь өөрийнхөө гаргаж өгч байгаа материалд бүрэн хариуцлага хүлээнэ.
Эхэнд оч
Хэрэглэгчийн мэдээллийг харах Хувийн зурвас илгээх
Uuganbayar
Экс УЗ-ийн гишүүн
Экс УЗ-ийн гишүүн


Нэгдсэн: 2007-Dec-09
Бичлэгүүд: 316
Байрлал: 명지대학교

БичлэгБичигдсэн: Sun Jan 10, 2010 11:15 pm    Бичлэгийн гарчиг: Ишлэлтэй хариулах

Маш их баярлалаа. Very Happy
Эхэнд оч
Хэрэглэгчийн мэдээллийг харах Хувийн зурвас илгээх Yahoo Messenger MSN Messenger
amar_md
Шинэ гишүүн
Шинэ гишүүн


Нэгдсэн: 2010-Jan-24
Бичлэгүүд: 1
Байрлал: seoul

БичлэгБичигдсэн: Sun Jan 24, 2010 5:40 pm    Бичлэгийн гарчиг: Re: Солонгосоос АНУ-ын визэнд орох Ишлэлтэй хариулах

hi, ene odriin mend hurgei! deer bichegdsentei holbogduulaad todruulah zuil bnaa... end surch bgaa oyutan huviin shugamaar USA-n viza-nd orii gevel ehleed yu yu burduuleh heregtei be? nariin zuiliig ni meddeggui ee tuslaach naizaa...
Эхэнд оч
Хэрэглэгчийн мэдээллийг харах Хувийн зурвас илгээх Yahoo Messenger
Өмнөх бичлэгүүдийг харах:   
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах    CMoX Чуулганы эхлэл -> Миний уншсан ном Үндсэн цагийн бүс GMT + 9-ийн цагаар тооцогдож байгаа.
Хуудас 1 (нийт 1)

 
Ийшээ оч:  
Та энэ хэлэлцүүлэгт шинэ сэдвүүд нэмж чадахгүй.
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ засаж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ устгаж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэгт санал өгч чадахгүй